• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-07 17:08:41

2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 373,013,924 төгрөгийн үнийн дүн бүхий 1,479,771 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Женко тур бюро ХК (JTB +13.78%), Улсын их дэлгүүр ХК (UID +12.67%), Гермес центр ХК (HRM +11.16%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO -11.96%), Улаанбаатар БҮК ХК (BUK -8.95%), Оллоо ХК (OLL -6.25%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 22,104 ширхэг нэгж эрх 10,573,735 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 397 ширхэг бонд 39,700,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 25,728,000 юань буюу  12,064,888,320 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 7 багц 23,100 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 2,079,000 ам.доллар буюу 7,018,807,950 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 15,436,800 ам.доллар буюу 52,115,408,640 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 71,622,392,569 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.3% хувиар буурч, 44,049.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,559,247,463,287 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ