• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-14 17:03:59

2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 627,914,805 төгрөгийн үнийн дүн бүхий 3,025,770 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 31 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Улаанбаатар хивс ХК (UBH +14.99%), Улаанбаатар БҮК ХК (BUK +14.86%), Женко тур бюро ХК (JTB +13.83) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -12.82%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -9.32%), Бэрх Уул ХК (BEU -9.09%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 20,835 ширхэг нэгж эрх 15,543,129 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 25 ширхэг үнэт цаас 2,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 72 ширхэг бонд 7,200,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 145,075 ширхэг үнэт цаас 382,562,775 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,576,000 юань буюу 11,534,499,840 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 234,300 ам.доллар буюу 790,961,655 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 13,361,182,204 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.65% хувиар өсч, 44,285.83 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,494,150,333,165 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ