• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-18 16:47:42

2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 2,684,420,628 төгрөгийн үнийн дүн бүхий 8,936,538 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Бөөний худалдаа ХК (BHL +15.00%), Монгол керамик ХК (KEK +14.98%), Жуулчин дюти фрий ХК (SUL +14.94%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мандал Даатгал ХК (MNDL -14.92%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -12.73%), Баянгол зочид буудал ХК (BNG -10.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 36,249 ширхэг нэгж эрх 15,888,761 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,000,000 юань буюу 11,256,720,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 13,957,229,389 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.14% хувиар өсч, 44,526.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,518,893,094,251 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ