• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024-03-20 15:39:10

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан нар өнөөдөр /2024.03.20/ Олон улсын валютын сангийн зөвлөх Лорена Риверо дель Пасо болон эксперт Сорана Бациу нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, зах зээлийн цаашдын чиг хандлагын тухай болон төрийн өмчит компаниудын хувьчлал, төсвийн эрсдэл, гадаадын хөрөнгө оруулалтын талаар харилцан санал солилцсон. Мөн системийн нөлөө бүхий банкуудын IPO, Монголын хөрөнгийн биржийн IPO, үр дүнгийн талаар онцлон ярилцлаа.

Төгсгөлд нь албаны төлөөлөгчид биржийн музейд зочилж, байгууллагын түүхэн хөгжлийг харуулсан үзмэрүүдтэй танилцсан юм.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ