• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-21 17:04:06

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 654,956,267 төгрөгийн үнийн дүн бүхий 1,229,299 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Адуун чулуун ХК (ADL +14.63%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +14.43%), Премиум Нэксус ХК (CUMN +10.83%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гермес центр ХК (HRM -12.12%), Сэндли ББСБ ХК (SEND  -4.73%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -2.68%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 42,023 ширхэг нэгж эрх 13,748,085 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 120 ширхэг бонд 11,895,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,000,000 юань буюу 11,256,720,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,015,390 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 12,717,334,742 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.91% хувиар өсч, 44,958.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,784,241,326,158 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ