• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-27 17:24:05

2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 639,458,546 төгрөгийн үнийн дүн бүхий 1,058,912 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Багануур ХК (BAN +15.00%), Бэрх Уул ХК (BEU +14.88%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гутал ХК (GTL -14.98%), Люкс занаду групп ХК (BAZ -14.94%), Шивээ овоо ХК (SHV -12.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 146,793 ширхэг нэгж эрх 86,986,728 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 780 ширхэг үнэт цаас 78,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 101 ширхэг бонд 10,100,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 4,336,224 ширхэг үнэт цаас 2,242,298,163 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 216,150 ам.доллар буюу 729,804,537  төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 3,786,647,974 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.46% хувиар өсч, 44,602.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,727,488,536,781 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ