• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС ЛОЯАЛТИ ТЗК"-ИЙН БИЧИЛ 3.0 ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-04-02 16:29:47

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/125 тоот тушаалаар “Бичил Эй Би Эс лояалти ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгосон 24 сарын хугацаатай, жилийн 18.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 87 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

Анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

БИЧИЛ 3.0 ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгох үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Өлзий энд КО капитал ҮЦК” ХХК ажилласан бөгөөд арилжааны системд 20,000,000,000 /хорин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 /хоёр зуун мянга/ ХБҮЦ-ыг худалдан авахаар нийт 90 хөрөнгө оруулагчийн 91 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ