• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ХУДАЛДАН АВАГЧДАД ЗОРИУЛСАН ЦАХИМ СУРГАЛТ ДАВТАН ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-04-05 16:11:13

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байна.

Тус ажлын хүрээнд Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газраас зэсийн баяжмалын худалдан авагчдад зориулж цахим сургалтыг давтан зохион байгуулна.

Сургалт 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагт эхлэх бөгөөд худалдан авагчдад арилжаанд хэрхэн оролцох тухай заавар, Дэмо арилжаа буюу системийн дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэх болно.

Сургалтад дараах холбоосоор http://bit.ly/4aGK1yz бүртгүүлнэ үү.

Зэсийн баяжмалын арилжаанд оролцох худалдан авагчдын бүртгэлийг https://comex.mse.mn/home линкээр тогтмол хийж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар авах боломжтой.

  • Утас: 11-313315-6112#, 6113#, 6114#, 6115#

  • Хятад хэлээр-11-313315 6114#,

  • Англи хэлээр-11-313315 6113#,

  • comex.mse.mn сайтын live chat-аар холбогдоно уу.

Худалдан авагчтай байгуулах гэрээтэй холбоотой мэдээллийг 11-313315-6112# утсаар болон comex@mse.mn и-мэйл хаягаар хүлээн авч байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ