• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “МОНГОЛ НҮҮРС АССОЦИАЦИ”-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2024-04-11 11:33:07

“Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монгол нүүрс ассоциаци”-ийн удирдлагууд өнөөдөр /2024-04-11/ албан уулзалт хийлээ.

Уулзалтад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан болон “Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг нар оролцсон.

Энэ үеэр талууд хойшдын хамтын ажиллагааны хүрээ, зарчмыг тодорхойлж дараах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Үүнд:

Ажил хэргийн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийг сурталчлах, хөгжүүлэх, сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн оролцогч талуудыг мэргэшүүлэх, цаг үеийн үйл ажиллагаатай холбоотой байгууллага хоорондын уулзалт, өдөрлөг, зөвлөгөөн хийхэд харилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа хамтын ажиллагааны баримт бичгээр баталгаажууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ