• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52625.64

( 20.51 0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52625.64 20.51
MSE A Индекс 20293.45 27.65
MSE B Индекс 14186.75 56.2

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-16 17:05:20

2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 481,371,668 төгрөгийн үнийн дүн бүхий 1,761,108 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +14.94%), Шивээ овоо ХК (SHV +13.26%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +7.86%), Мандал Даатгал ХК (MNDL +7.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -12.00%), Монгол Базальт ХК (MBW -3.44%), Гермес центр ХК (HRM -3.07%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,131 ширхэг нэгж эрх 4,370,036 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,657,449,600  төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,405,800 ам.доллар буюу 4,746,613,410 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,492,915,200 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 396,900 ам.доллар буюу 1,340,113,005  төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 22,722,832,919 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.36% хувиар өсч, 41,627.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,823,523,161,039 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ