• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-14 17:20:11

2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 265,511,869 төгрөгийн үнийн дүн бүхий 955,992 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH +14.98%), Монноос ХК (MNS +14.98%), Жуулчин дюти фрий ХК (SUL +14.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаансан ХК (UNS -15.00%), Хөх ган ХК (HGN -12.39%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 53,721 ширхэг нэгж эрх 41,757,800 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 99,900 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 378 ширхэг бонд 37,800,000 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,410,378,240 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350 ам.доллар буюу 2,013,217,700 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,008,000 юань буюу 5,145,359,360 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 8 багц 51,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 8,089,600 ам.доллар буюу 27,355,548,672 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 45,780,469,276 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.66% хувиар өсч, 42,731.22 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,964,807,937,290 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ