• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53761.78

( 855.04 1.62% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53761.78 855.04
MSE A Индекс 20725.42 330.85
MSE B Индекс 14020.05 -112.69

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-27 17:27:49

Энэ өдөр нийт 94,012,788,572 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-05-24 17:21:40

2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 507,274,661 төгрөгийн үнийн дүн бүхий 875,656 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +15.00%), Монноос ХК (MNS +14.99%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +12.79%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID -7.72%), Оллоо ХК (OLL -5.72%), Жуулчин дюти фрий ХК (SUL -4.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 8,415 ширхэг нэгж эрх 4,110,180 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 195 ширхэг үнэт цаас 19,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 170 ширхэг бонд 17,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 1,042,753 ширхэг үнэт цаас 1,084,463,120 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,616,000 юань буюу 11,030,325,120 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 260,700 ам.доллар буюу 881,551,836 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 488,250 ам.доллар буюу 1,651,007,610 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,619,786,240 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,619,786,240 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 235 багц 1,504,000 тонн 1/3 коксжих нүүрс 169,801,600 ам.доллар буюу 574,180,714,368 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 600,615,519,375 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.37% хувиар өсч, 42,901.78 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,074,638,758,496 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ