• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52925.82

( 300.18 0.57% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52925.82 300.18
MSE A Индекс 20410.89 117.44
MSE B Индекс 14181.71 -5.04

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-05 19:50:29

2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 164,265,640 төгрөгийн үнийн дүн бүхий 447,031 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Гермес центр ХК (HRM +9.02%), Монгол шуудан ХК (MNP +3.33%), Айтүүлс ХК (ITLS +2.19%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин дюти фрий ХК (SUL -12.00%), Булигаар ХК (MBG -7.69%), Махимпекс ХК (MMX -7.32%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 4,621 ширхэг нэгж эрх 2,879,945 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 17 ширхэг үнэт цаас 1,698,300 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 53 ширхэг бонд 5,298,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 257,400 ам.доллар буюу  870,073,776 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350  ам.доллар буюу 2,012,425,884 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,544,000 юань буюу 5,852,152,320 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 396,900 ам.доллар буюу 1,341,617,256 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 10,250,411,121 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.25% хувиар өсч, 42,664.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,002,762,908,379 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ