• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-05-27 15:34:03

Арилжааны үр дүнд нийт 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдлаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"АШИД КАПИТАЛ ББСБ" ХХК-ИЙН "СИМПЛ III БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2024-06-06 11:12:34

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 45 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/41 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Ашид капитал ББСБ” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоног 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

Бондын нэр: “Симпл III бонд”

Бондын тоо ширхэг: 200,000 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 20,000,000,000 төгрөг

Бондын хүүгийн хувь хэмжээ: Жилийн 18%

Бондын хугацаа: 18 сар

Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

Бондын үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга нь санал болгож буй үнийн дүнд 100 хувь хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

“Ашид капитал ББСБ” ХХК-ийн "СИМПЛ III БОНД"-ыг олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Голомт капитал ҮЦК" ХХК, туслах андеррайтераар "Мандал капитал маркетс ҮЦК" ХХК ажиллаж байна.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ