• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52896.53

( 270.89 0.51% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52896.53 270.89
MSE A Индекс 20395.29 101.84
MSE B Индекс 14188.4 1.65

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-11 17:06:17

2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 260,914,962 төгрөгийн үнийн дүн бүхий 539,084 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Булигаар ХК (MBG +8.33%), Ремикон ХК (RMC +7.80%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +4.65%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тээвэр-Ачлал ХК (ACL -14.96%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -10.11%), Би ди сек ХК (BDS -7.19%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 6,204 ширхэг нэгж эрх 2,539,591 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 14 ширхэг үнэт цаас 849,700 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,659,277,440 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,084,920  төгрөгөөр,

  • “Тавантолгой” ХК-ийн 8 багц 51,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 7,424,000 ам.доллар буюу 25,102,919,680  төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 36,807,586,293 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.07% хувиар буурч, 42,737.84 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,055,454,110,201 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ