• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52904.14

( 278.5 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52904.14 278.5
MSE A Индекс 20398.52 105.07
MSE B Индекс 14188.4 1.65

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-13 14:55:56

2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 239,771,732 төгрөгийн үнийн дүн бүхий 638,161 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монноос ХК (MNS +14.94%), Бодь Даатгал ХК (BODI +12.49%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +10.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Цагаантолгой ХК (TSA -15.00%), Дархан нэхий ХК (NEH -3.50%), Монложистикс Холдинг ХК (MLG -2.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,934 ширхэг нэгж эрх 810,588 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,650,366,720  төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 242,550 ам.доллар буюу  820,117,337 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 11,711,066,377 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.44% хувиар буурч, 42,422.5 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,995,169,194,514 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ