• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52820.23

( 194.59 0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52820.23 194.59
MSE A Индекс 20373.31 79.86
MSE B Индекс 14199.63 12.88

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-18 15:18:28

2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 403,680,294 төгрөгийн үнийн дүн бүхий 966,584 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Стандарт проперти групп ХК (BBD +15.00%), Хүннү менежмент ХК (HBZ +14.98%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +13.60%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -11.94%), Сүү ХК (SUU -6.67%), Мандал Даатгал ХК (MNDL -6.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 40,223 ширхэг нэгж эрх 6,566,434 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 761 ширхэг үнэт цаас 75,985,850 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,003 ширхэг бонд 100,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,915,818,240 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 234,300 ам.доллар буюу 792,252,648 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,294,303,466 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOП-20 индекс 0.55% хувиар өсч, 42,804.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,005,610,038,477 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ