• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50745.15

( 29 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50745.15 29
MSE A Индекс 19451.71 118.6
MSE B Индекс 14358.16 -15.96

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС  ХУРЛЫН ЗАР

2026-05-27 09:53:48

Хурал 2026 оны 07 дугаар сарын 01–ний өдрийн 10:00 цагт биржийн байранд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдана.

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-19 15:15:58

2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 321,267,382 төгрөгийн үнийн дүн бүхий 1,227,410 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +12.68%), Оллоо ХК (OLL +12.38%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +12.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -13.04%), Сүү ХК (SUU -9.41%), Богд Банк ХК (BOGD -4.86%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 25,440 ширхэг нэгж эрх 10,153,401 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 130 ширхэг үнэт цаас 6,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 890 ширхэг бонд 89,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 240,900 ам.доллар буюу 814,552,761 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,800,000 юань буюу 5,964,800,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,206,273,544 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.44% хувиар өсч, 42,993.16 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,994,996,900,118 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ