• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52820.23

( 194.59 0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52820.23 194.59
MSE A Индекс 20373.31 79.86
MSE B Индекс 14199.63 12.88

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

"УЛААНБААТАР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-06-20 16:30:11

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 249 тоот тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/239 тоот тушаалаар Нийслэлийн засаг даргын хөтөлбөрийн хүрээнд нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 500,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий өрийн хэрэгсэл “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Арилжааны системд нийт 500,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий, дараах нөхцөлтэй, 5,000,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар 15 хөрөнгө оруулагчийн, 16 захиалга бүртгэгдсэн. Үүнд:

  • 1 жилийн 12 хувийн хүүтэй, 100,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 4 хөрөнгө оруулагчийн 5 захиалга;

  • 2 жилийн 13 хувийн хүүтэй, 100,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,000,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 5 хөрөнгө оруулагчийн 5 захиалга;

  • 3 жилийн 14 хувийн хүүтэй, 300,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 3,000,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 6 хөрөнгө оруулагчийн 6 захиалга тус тус бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ