• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52820.23

( 194.59 0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52820.23 194.59
MSE A Индекс 20373.31 79.86
MSE B Индекс 14199.63 12.88

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-21 16:07:57

2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 635,213,932 төгрөгийн үнийн дүн бүхий 3,118,661 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +15.00%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +11.30%), Айтүүлс ХК (ITLS + 9.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хай би ойл ХК (HBO  -12.82%), Монложистикс Холдинг ХК (MLG -4.67%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -3.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 18,094 ширхэг нэгж эрх 8,514,398 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 80 ширхэг бонд 8,000,000 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар 7,799,667 ширхэг үнэт цаас 1,550,573,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 245,850 ам.доллар буюу 831,189,348 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,800,000 юань буюу 5,960,576,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 7,257,600 ам.доллар буюу 24,537,074,688 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 33,531,142,166 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.37% хувиар өсч, 44,243.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,245,670,062,098 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ