• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52766.62

( 140.98 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52766.62 140.98
MSE A Индекс 20382.63 89.18
MSE B Индекс 14199.63 12.88

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-24 15:39:40

2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 510,921,846 төгрөгийн үнийн дүн бүхий 1,732,390 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шарын гол ХК (SHG +9.20%), ЛэндМН ББСБ ХК (LEND +7.21%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +6.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жидакс ХК (SOH -13.53%), Ремикон ХК (RMC -12.97%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -10.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 32,338 ширхэг нэгж эрх 16,221,123 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2 ширхэг үнэт цаас 199,800 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 602 ширхэг бонд 60,146,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,906,448,640  төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,978,660 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,544,000 юань буюу 5,840,611,840 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 390,600 ам.доллар буюу 1,320,563,916 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 19,436,091,825 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.32% хувиар буурч, 43,661.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,117,375,044,751 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ