• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52766.62

( 140.98 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52766.62 140.98
MSE A Индекс 20382.63 89.18
MSE B Индекс 14199.63 12.88

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-25 16:25:21

2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 457,284,931 төгрөгийн үнийн дүн бүхий 1,837,277 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Оллоо ХК (OLL +11.12%), Хай би ойл ХК (HBO +10.00%), Сүү ХК (SUU +5.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ЛэндМН ББСБ ХК (LEND -7.05%), Монос хүнс ХК (MFC -3.71%), Ремикон ХК (RMC -3.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 16,776 ширхэг нэгж эрх 4,857,469 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг бонд 400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,040,000 юань буюу 10,726,272,000 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн багц 6,300 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 384,300 ам.доллар буюу 1,299,233,754 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,488,048,154 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.49% хувиар буурч, 43,449.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,072,101,937,354 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ