• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52863.93

( 238.29 0.45% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52863.93 238.29
MSE A Индекс 20378.46 85.01
MSE B Индекс 14145.38 -41.37

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-01 15:31:18

2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 298,893,111 төгрөгийн үнийн дүн бүхий 871,360 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр дархан ХК (TEE +15.00%), Хай би ойл ХК (HBO +14.99%), Гурил ХК (GUR +14.99%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -5.95%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -4.03%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -3.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,859 ширхэг нэгж эрх 7,361,279 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 87,746 ширхэг үнэт цаас 5,398,998,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 5,705,252,390 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.21% хувиар буурч, 44291.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,242,691,200,710 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ