• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49044.94

( -426.95 -0.86% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49044.94 -426.95
MSE A Индекс 17961.14 -132.26
MSE B Индекс 14625.27 -152.25

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-07 15:23:25

Энэ өдөр нийт 6,100,351,356 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ДОТООД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ МЭДЭГДЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-05-07 11:53:30

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдана.

МУИС-ИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДАН, БИРЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-05-07 10:30:01

“Санхүүгийн зах зээл” сэдэвт мэдлэг түгээх өдөрлөгт санхүү, эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг МУИС, СЭЗИС, СИТИ их сургуулийн Бизнесийн тэнхимийн нийт гаруй нийт 350 оюутан хамрагдлаа.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-03 14:02:04

2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 496,507,127 төгрөгийн үнийн дүн бүхий 792,103 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Фронтиер Лэнд Групп ХК (MDR +15.00%), Ремикон ХК (RMC +14.92%), Гранд систем ХК (LOT +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин говь ХК (JGV -15.00%), Ган хийц ХК (GHC -13.77%), Материалимпекс ХК (MIE -10.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 36,970 ширхэг нэгж эрх 29,381,097 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 108 ширхэг үнэт цаас 5,389,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 477 ширхэг бонд 47,700,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар нийт 177,777 ширхэг үнэт цаас 1,203,550,290 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,656,000 юань буюу 10,534,360,320 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 232,650  ам.доллар буюу 786,575,691 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 11,776,000 юань буюу 5,475,486,720 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 18,578,950,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.24% хувиар буурч, 44,406.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,293,074,250,795 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ