• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53331.22

( 705.58 1.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53331.22 705.58
MSE A Индекс 20554.57 261.12
MSE B Индекс 14155.33 -31.42

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-22 14:32:27

2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 1,133,504,231 төгрөгийн үнийн дүн бүхий 3,206,432 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Дархан зочид буудал ХК (DZG +15.00%), Гурил тэжээл Булган ХК (GTJ +15.00%), Глобал монголиа холдингс ХК (HML +15.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ар баянхангай ХК (ABH -14.97%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -14.96%), Бодь Даатгал ХК (BODI -9.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 72,424 ширхэг нэгж эрх 58,933,198 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 138 ширхэг үнэт цаас 10,315,500 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,895,907,840 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 240,900 ам.доллар буюу 814,376,904 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,913,037,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +1.13% хувиар өсч, 49,331.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,153,457,591,884 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ