• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53331.22

( 705.58 1.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53331.22 705.58
MSE A Индекс 20554.57 261.12
MSE B Индекс 14155.33 -31.42

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-07-30 16:04:19

2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 429,692,320 төгрөгийн үнийн дүн бүхий 777,661 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Улсын их дэлгүүр ХК (UID +15.00%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +5.25%), Таван толгой ХК (TTL +4.67%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монноос ХК (MNS -14.96%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -11.68%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -5.56%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 18,825 ширхэг нэгж эрх 13,263,897 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,569 ширхэг үнэт цаас 78,450,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг бонд 9,973,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,605,468,160 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 6,136,847,377 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +1.24% хувиар өсч, 49,677.45 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,220,705,708,389​​​​​​​ төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ