• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

53347

( 721.36 1.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 53347 721.36
MSE A Индекс 20549.73 256.28
MSE B Индекс 14139.58 -47.17

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-05 17:13:31

2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 483,174,479 төгрөгийн үнийн дүн бүхий 880,120 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Могойн гол ХК (BDL +15.00%), Хишиг уул ХК (HSX +14.98%), Женко тур бюро ХК (JTB +4.92%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -13.66%), Улсын их дэлгүүр ХК (UID -11.87%), Айтүүлс ХК (ITLS -5.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 49,740 ширхэг нэгж эрх 40,483,847 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 413 ширхэг үнэт цаас 20,650,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,525,057,920 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,953,250 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 4,306,500 ам.доллар буюу 14,559,199,875 төгрөгөөр,

  • "Очир мандал хайрхан" ХХК-ийн 100 багц 6,500 тонн CaF2- <42% хайлуур жоншны хүдэр 3,575,000 юань буюу 1,674,994,750 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 28,084,514,121 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +1.02% хувиар өсч, 50,741.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,454,831,277,742 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ