• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52907.08

( 281.44 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52907.08 281.44
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-07 16:17:51

2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 400,755,454 төгрөгийн үнийн дүн бүхий 953,109 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүрд XK (HRD +14.96%), Монгол керамик ХК (KEK +14.88%), Талх чихэр ХК (TCK +9.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -12.920%), Улсын их дэлгүүр ХК (UID -8.52%), Ариг гал ХК (EER -5.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 366,488 ширхэг нэгж эрх 356,399,127 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,032 ширхэг үнэт цаас 62,920,600 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 110,000 ширхэг бонд 11,000,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,537,105,920 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,994,830 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 23,138,175,931 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.96% хувиар буурч, 48,879.1 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,146,179,991,662 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ