• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52907.08

( 281.44 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52907.08 281.44
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-08 15:45:23

2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 316,759,544 төгрөгийн үнийн дүн бүхий 4,036,929 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Улсын их дэлгүүр ХК (UID +10.13%), Улаанбаатар хивс ХК (UBH +9.82%), Бодь Даатгал ХК (BODI +6.92%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Нако түлш ХК (NKT -14.97%), Крипто Үндэстэн ХК (CNF -11.98%), Түмэн шувуут ХК (TUM -4.44%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 19,392 ширхэг нэгж эрх 14,152,394 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 5,060 ширхэг үнэт цаас 503,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,662,499,840 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,017,930 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,277,429,708 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс  -0.16% хувиар буурч, 48,802.31 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,147,938,249,150 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ