• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52907.08

( 281.44 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52907.08 281.44
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-09 15:49:36

2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 347,484,348 төгрөгийн үнийн дүн бүхий 1,479,985 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрдэнэс сольюшинс ХК (AMT +14.33%), Крипто Үндэстэн ХК (CNF +12.30%), Булигаар ХК (MBG +10.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID -13.85%), Женко тур бюро ХК (JTB -4.69%%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -2.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 12,640 ширхэг нэгж эрх 4,593,940 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100,000 ширхэг бонд 10,000,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,515,947,520 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,043,340 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 21,649,069,148 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс  +0.76% хувиар өсч, 49,174.33 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,177,848,641,951 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ