• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50916.08

( 199.93 0.39% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50916.08 199.93
MSE A Индекс 19482.08 148.97
MSE B Индекс 14377.65 3.53

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-26 16:17:17

Энэ өдөр нийт 47,607,588,934 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН УДИРДЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ ГАШУУНСУХАЙТ, ГАНЦМОД ХИЛИЙН БООМТОД АЖИЛЛАЛАА 

2024-08-12 15:23:25

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг хөгжүүлэх ажлын хүрээнд бүтээгдэхүүнийг худалдан авагч талд гэрээний хугацаанд нийлүүлэх үйл явц, цахим арилжаанд үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг тогтвортой, ил тод зохион байгуулахтай холбоотойгоор оролцогч талуудын үйл ажиллагаатай танилцаж, санал, сэтгэгдэл солилцох зорилгоор томилолтын баг 2024 оны наймдугаар сарын 7-ноос 10-ны өдрийг хүртэл орон нутаг, хилийн боомтод ажиллалаа. 

Энэ хүрээнд биржид бүртгэлтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын бүтээн байгуулалт, Гашуунсухайт-Ганцмод Хилийн боомтын захиргаа, чингэлэгт тээврийн терминалын үйл ажиллагаатай танилцаж, “Эрдэнэс Тавантолгой” ХК,  “Энержи ресурс” ХХК болон Гашуунсухайт-Ганцмод хилийн бүсчлэл, гаалийн хяналтын талбайд ажиллан, биржийн зах зээлд оролцогч байгууллагуудын хоорондын харилцаа холбоог сайжруулах, биржээр арилжаалагдаж буй нүүрсний борлуулалт, тээвэрлэлтэд гарч буй хүндрэлийг хэрхэн зохицуулж, шийдвэрлэх талаар харилцан мэдээлэл солилцсон.    

Түүнчлэн Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр логистик, агуулахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Jia You International компанийн үйл ажиллагаатай танилцаж, тус компаниас нүүрс тээвэрлэлт, агуулах, терминалийн үйл ажиллагааг түргэн шуурхай гүйцэтгэх чиглэлд хамтарч ажиллах боломжийн талаар танилцуулга мэдээлэл өглөө.  

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ