• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР ЭЙ БИ ЭС ТЗК" ХХК-ИЙН ИНВЕСКОР ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2024 ОНЫ 08 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДӨР ЭХЭЛНЭ

2024-08-19 17:26:55

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 384 тоот тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/334 тоот тушаалаар бүртгэгдсэн "Инвескор Эй Би Эс ТЗК" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2024 оны 08 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулан хүлээн авахаар боллоо.

Инвескор ХБҮЦ-ны нөхцөл:

  • Үнэт цаасны тоо ширхэг: 500,000 ширхэг

  • Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  • Үнэт цаасны нийт үнийн дүн: 50,000,000,000 төгрөг

  • Үнэт цаасны хүүгийн хувь хэмжээ: Жилийн 17.0%

  • Үнэт цаасны хугацаа: 18 сар

  • Үнэт цаасны хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Улирал тутамд

  • Үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлсэн өдрөөс 12 дахь сарын дараа 50%, 18 дахь сард 50%

Захиалгын дүн санал болгож буй үнийн дүнд хүрч, захиалга 100 хувьд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэй болно.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ