• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50621.95

( -123.2 -0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50621.95 -123.2
MSE A Индекс 19486.77 35.06
MSE B Индекс 14366.76 8.6

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-28 17:21:10

Энэ өдөр нийт 7,448,782,899 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-05-28 09:48:20

Хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ.

5-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-27 16:19:25

Энэ өдөр нийт 99,779,185,338 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2014-11-20 17:22:14
Санхүүгийн зохицуулах хороо үнэт цаас, даатгал, бичил санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд, мэргэжлийн холбоод болон олон улсын байгууллага, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан санхүүгийн салбарын нэгдсэн чуулга уулзалтыг 11 дүгээр  сарын 20-ны өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж, арга хэмжээ амжилттай өндөрлөлөө. 
 
Чуулга уулзалтын гол зорилго нь салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, хяналт зохицуулалт, хөрөнгө оруулагч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний боловсролыг дээшлүүлэх талаар болон салбарын хүрээнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргах юм.
 
Тус чуулга уулзалтад “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар “Хөрөнгө оруулагчдын боловсролыг дээшлүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцож, өөрийн санал дүгнэлтийг өглөө.
 
   
 
 
Мэдээллийн алба 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ