• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"АРД КРЕДИТ ББСБ” ХК 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2024-08-20 17:27:32

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй "Ард Кредит ББСБ" ХК 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

"Ард Кредит ББСБ" ХК нь 2024 оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн гаргаж, олон нийтэд хүргэж байна. Тайлант хугацаанд дараах голлох үр дүнд хүрэв. 

2024 оны эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:

Нэмэлт энгийн хувьцаа /FPO/:

Ард Кредит ББСБ ХК нь эхний хагас жилд компанийн 30% буюу 84,000,000 ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг 106 төгрөгөөр үнэлэн олон нийтэд санал болгож 1,578 хөрөнгө оруулагчаас 9.1 тэрбум төгрөгийн захиалга авснаас хувь тэнцүүлэн 8.9 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлэв. Ийнхүү компани эздийн өмчөө тэлснээр санхүүжилт татах орон зайгаа нэмэгдүүлжээ.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ:

  • Ард Апп идэвхтэй ашигладаг үнэнч харилцагч нартаа зориулан хэрэглээний онлайн зээлийн нөхцөл шинэчлэл оруулж, зээлийн хүү, шимтгэлийг бууруулав.

  • Автомашины зээлийн хүсэлтийг Ард Аппаар  шийдвэрлэдэг болов.

  • Монголбанкнаас Цахим мөнгөний зөвшөөрлийг хугацаагүй авсан.

· Санхүүгийн үр дүн:

"Ард Кредит ББСБ" ХК нь 2024 оны эхний хагас жилд нийт хөрөнгөө 16 хувиар нэмэгдүүлж 83.7 тэрбум төгрөг, зээлийн багцаа 10 хувиар нэмэгдүүлж 54.5 тэрбум төгрөгт тус тус хүргэсэн бол тайлант хугацаанд 9.3 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн орлого олж, 1.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Ийнхүү өмнөх оны мөн үеэс цэвэр ашиг нь 56 хувиар өссөн байна.

Та бүхэн "Ард Кредит ББСБ" ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн тайлангийн танилцуулгыг энд дарж үзнэ үү.

Шууд дамжуулалтыг “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хаягаар энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ