• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-08-26 15:54:04

2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 290,567,788 төгрөгийн үнийн дүн бүхий 559,503 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монинжбар ХК (MIB +15.00%), Ремикон ХК (RMC +10.52%), Махимпекс ХК (MMX +7.89%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -13.27%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -11.62%), Баянтээг ХК (BTG -6.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,323 ширхэг нэгж эрх 1,071,767 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 260 ширхэг үнэт цаас 13,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,517,451,144 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,822,090,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.67% хувиар буурч, 48,603.47 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,007,440,579,732 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ