• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-05 14:57:47

2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 175,371,696 төгрөгийн үнийн дүн бүхий 2,644,026 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Женко тур бюро ХК (JTB +13.23%), Монложистикс Холдинг ХК (MLG +7.79%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +4.00%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID -4.27%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -3.78%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 21,984 ширхэг нэгж эрх 6,826,103 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 1,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 ширхэг бонд 600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,573,067,628 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 1,756,865,427 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.14% хувиар буурч, 48,871.15 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,066,541,133,744 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ