• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК “MONGOLIAN MINING COMMODITY EXCHANGE DAY” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2024-09-19 18:02:57

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран “Mining Week x MinePro 2024” арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөсөн.

Тус арга хэмжээ нь ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон уул уурхайн санхүүжилт зэрэг үндсэн сэдвийн хүрээнд олон улсын хөрөнгө оруулагч, зөвлөх, мэргэжилтнүүд уул уурхайн салбарын шинэчлэл, инновацыг танилцуулах, салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох өргөн хүрээний үйл ажиллагаа болох юм.

Энэхүү олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулганы хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК уул уурхайн салбарын худалдан авагч, УУБ-ний биржийн оролцогч талуудад зориулсан өдөрлөг зохион байгуулна. Үүнд:

  • 2024 оны 10 дугаар сарын 3-ны өдөр: Mongolian mining commodity exchange day (Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцогч талууд, итгэмжлэгдсэн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон биржээр арилжаалагддаг уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох сонирхолтой иргэн ААН-үүдэд зориулсан өдөрлөг)
  • 2024 оны 10 дугаар сарын 4-ний өдөр: Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх нь (Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй компаниудад зориулсан сургалт) зэрэг арга хэмжээг зохион байгуулж, гадаадын биржид бүртгэлтэй компаниуд болон уул уурхайн биржийн үйл ажиллагаанд  оролцогч байгууллагуудыг цогц мэдээллээр хангах болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ