• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47829.42

( -131.64 -0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47829.42 -131.64
MSE A Индекс 18278.69 -22.13
MSE B Индекс 15240.4 -5.99

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2024-09-26 10:44:31

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлын товыг жич мэдэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-25 17:19:14

2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 327,736,547 төгрөгийн үнийн дүн бүхий 618,622 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Мерекс ХК (MRX +14.98%), Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN +11.31%), Монос хүнс ХК (MFC +9.52%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Гранд системс ХК (LOT -3.70%), Мандал Даатгал ХК (MNDL -3.49%), Ард кредит ББСБ ХК (ADB -1.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,367 ширхэг нэгж эрх 5,907,631 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,608 ширхэг үнэт цаас 255,400,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 637 ширхэг үнэт цаас 63,700,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 5,405,405 ширхэг үнэт цаас 1,151,351,265 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 435,600 ам.доллар буюу 1,472,868,144 төгрөгөөр, 

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,564,000 ам.доллар буюу 12,050,739,360 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 15,327,702,947 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 47,927.95 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,087,149,403,035 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ