• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 0
MSE B Индекс 14374.12 0

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ДАТА МЭДЭЭЛЛИЙН CBONDS КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛ МХБ-Д ЗОЧИЛЛОО

2024-09-30 11:13:13

2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр санхүүгийн зах зээлийн дата мэдээллийн Сbonds компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Сергей Лялин “Монголын хөрөнгийн бирж” ХК-д зочиллоо.

Уулзалтын үеэр МХБ-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулж, МХБ дээр арилжигдаж буй үнэт цаасны дата мэдээллийг дамжуулах болон бусад хамтын ажиллагааны чиглэлээр ярилцаж, цаашид хамтран ажиллахаар болов.

Cbonds (cbonds.com) компани нь 2000 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 187 улсын 725 мянган төрлийн бонд, 117 биржийн 80 мянга гаруй хувьцаа, 50 мянган төрлийн индекс, 114 мянган ETF зэрэг санхүүгийн зах зээлийн өргөн хүрээний мэдээллийг олон улсад дамжуулдаг байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ