• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

АВТОМАШИНЫ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2024-10-02 11:42:28

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 27 дугаар тогтоолын дагуу нээлттэй дуудлага худалдаагаар автомашин худалдана.

Хөрөнгийн нэр

Үйлдвэрлэсэн он

Худалдах доод үнэ (төгрөг)

1

Nissan Teana, 2033 УБҮ

2011

5,002,083.39

 

Дуудлага худалдааны ерөнхий мэдээлэл:

  • Дуудлага худалдаа болох хугацаа, газар:

2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр, гуравдугаар давхарын хурлын танхимд болно.   

  • Ялсан этгээдийг томилох журам:

Ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

  • Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл:

Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

  • Дэнчингийн хэмжээ

Дуудах доод үнийн 25 хувь, бэлнээр.

  • Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх:

Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт (https://pcsp.gov.mn/wp-content/uploads/2024/04/269new-2023.pdf )-ыг зөв, цэвэр бөглөж, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ)-ний хуулбарын хамт 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байрны 3 давхарт хүлээн авна.

  • Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах:

Дуудлагаар худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах, очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 11-313301 /2313/, 11-310470 /2211/ утсаар авна уу.

 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК