• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2024-10-04 18:17:55

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа эрхлэх, үнэт цаасны зах зээлд үнэт цаасны арилжаа эрхлэх үйл ажиллагаандаа Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага ISO/IEC 27001:2023 / ISO/IEC 27001:2022 стандартыг нэвтрүүлж, өнөөдөр (2024.10.04) “МонСертф” ХХК-ийн удирдлагуудаас баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.      

Бид энэхүү стандартын шаардлагыг хангах зорилгоор 2023 оноос бодлого, хамрах хүрээг тодорхойлох, суурь дүрэм журам боловсруулах, бусад шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газраас баталсан “Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллага”-ын хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлж, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажилласан.

“МонСертф” ХХК нь олон улсын баталгаажуулалтын эрхтэй Франц улсын “Афнор групп”-ийн Ази дахь таван улс хариуцсан албан ёсны төлөөлөгч байгууллага юм. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ