• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52547.19

( 425.55 0.82% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52547.19 425.55
MSE A Индекс 19868.98 90.38
MSE B Индекс 14169.42 -494.42

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-12 15:29:37

Энэ өдөр нийт 16,132,387,445 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-11 16:20:17

Энэ өдөр нийт 45,658,530,858 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ШААРДАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАЙЛБАР

2025-12-11 11:53:16

Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа уг шаардах эрх үүссэн өдрийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Үнэт цаасны төлбөр тооцоог Т+2 горимоор гүйцэтгэх журамтай нийцүүлэн гаргана.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-09 16:56:35

2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 299,851,562 төгрөгийн үнийн дүн бүхий 504,768 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +15.00%), Шивээ овоо ХК (SHV +9.52%), Талх чихэр ХК (TCK +3.90%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Би ди сек ХК (BDS -12.13%), Женко тур бюро ХК (JTB -6.67%), Монгол шуудан ХК (MNP -5.20%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 9,881 ширхэг нэгж эрх 1,443,436 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 50,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,347 ширхэг үнэт цаас 134,699,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 3,807,184 ширхэг үнэт цаас 1,593,165,533 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,160,000 юань буюу 9,678,412,800 төгрөгөөр, 

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000 ам.доллар буюу 1,451,675,940 төгрөгөөр, 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 17,446,400 ам.доллар буюу 59,036,175,104 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн багц 51,200 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 6,400,000 ам.доллар буюу 21,656,704,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 93,852,177,375 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.62% хувиар буурч, 47,965 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,221,785,293,694 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ