• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-14 15:00:08

2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 443,005,436 төгрөгийн үнийн дүн бүхий 940,774 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Би ди сек ХК (BDS +10.32%), ЛэндМН ББСБ ХК (LEND +8.34%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +7.36%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Глобал монголиа холдингс ХК (HML -14.90%), Айтүүлс ХК (ITLS -11.28%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -3.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 47,607 ширхэг нэгж эрх 32,921,061 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 424 ширхэг үнэт цаас 31,691,600 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаас 495,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 21,696,000 юань буюу 10,386,526,080  төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 10,894,639,177 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 48,052.51 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,218,904,125,969 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ