• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-15 15:09:04

2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 1,462,832,698 төгрөгийн үнийн дүн бүхий 9,503,395 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Хэрлэн Хивс ХК (HRL +14.98%), Сор ХК (SOR +14.83%), Монгол керамик ХК (KEK +14.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN -7.39%), Мандал Даатгал ХК (MNDL -5.04%), Мик холдинг ХК (MIK -2.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 71,398 ширхэг нэгж эрх 27,508,327 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,928,000 юань буюу 10,011,118,080 төгрөгөөр, 

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 429,000  ам.доллар буюу 1,453,095,930 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 12,954,555,035 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.29% хувиар өсч, 48,192.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,175,779,871,404 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ