• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50716.15

( -252.23 -0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50716.15 -252.23
MSE A Индекс 19333.11 -32.66
MSE B Индекс 14374.12 0.5

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АРВАЙХЭЭР СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-26 15:52:04

Тус өдөрлөгт нийт 450 гаруй иргэн хамрагдсан бөгөөд 350 орчим иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн төлөөллөөр дамжуулж цэнхэр, ягаан тасалбарын мэдээллийг шүүлгэлээ.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2026-05-25 16:26:46

Хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-05-25 15:31:21

Энэ өдөр нийт 7,212,138,668 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-24 16:46:28

2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 372,320,720 төгрөгийн үнийн дүн бүхий 586,442 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ +14.99%), Сор ХК (SOR +11.72%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +2.70%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Авто импекс ХК (AOI -14.95%), И Эс Жи Файнанс ХК (GFG -14.95%), Айтүүлс ХК (ITLS -7.51%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 31,118 ширхэг нэгж эрх 23,554,332 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3 ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000  юань буюу 5,739,865,600 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 6,136,040,652 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.1% хувиар өсч, 48,731.96 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,269,282,355,544 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ