• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

"ТЖБТ" ХХК-ИЙН "GREEN RECYCLE" БОНД ХӨТӨЛБӨРИЙН 1-Р ТРАНЧИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-25 12:10:56

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байранд өнөөдөр (2024-10-25) “ТЖТБ" ХК-ийн "Ногоон бондын хөтөлбөр"-ийн хүрээнд гаргаж буй "Green Recycle" ам.долларын бондын I транчийн анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол боллоо. 

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга Г.Энхмөнх, “ТЖТБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Агиймаа, М банкны гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Г.Энхбат болон албаны бусад хүмүүс оролцсон. 

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр хэлсэн үгэндээ:

““ТЖТБ” ХХК нь байгаль орчинд ээлтэй, хаягдал багатай, үр ашигтай, дахин боловсруулах үйлдвэрлэлээр дамжуулж хөгжлийн өнөөгийн чиг хандлагыг өөрчилж, байгалийн шавхагдах нөөц баялаг, экосистемийн үнэ цэнийг хадгалан, хог хаягдлын менежментийг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэлээрээ дамжуулан төслийн бүх оролцогч талуудад урт хугацааны үнэ цэнийг бий болгох, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт болон МУ-ын хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулах зорилготой ажиллаж байгааг онцлох нь зүйтэй.

Дэлхий дахинаа ногоон хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ цаг үед байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжих санхүүгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэхээр 2024 онд дотоодын хөрөнгийн зах зээлд ам.долларын ногоон бонд гаргаж буй хоёрдох компани болж байна.

Монголын хөрөнгийн бирж нь өнөөдрөөс эхлэн 31-ний өдрийг дуустал ТЖТБ" ХХК-ийн Ногоон бондын хөтөлбөрийн “Green recycle” ам.долларын бондын I транчийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг ажлын 5 өдөр, 10:00-17:00 цагийн хооронд биржийн IPO системээр дамжуулж хүлээн авах болно. Эрхэм хөрөнгө оруулагчид та бүхнийг арилжаанд идэвхтэй оролцохыг урьж байна. 

“ТЖТБ" ХХК-ийн хамт олон болон үнэт цаас гаргах үйл ажиллагаанд хамтран ажиллагч үндсэн андеррайтер “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК, аудит, өмгөөлөл, хөрөнгийн үнэлгээний байгууллагуудын хамт олонд баяр хүргэж амжилт хүсээд, цан цохих ёслолыг ажиллагаа нээснийг мэдэгдье” гэв.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийг хангах газрын дарга Г.Энхмөнх:

Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэлийн салбараас анхдагч нь болж ногоон бонд гаргаснаараа бусад боловсруулах үйлдвэрүүдийг түүчээллээ. Хог хаягдлыг дахин боловсруулах, эргэлтэд оруулахтай холбоотой асуудал нь Монгол Улсын урт болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдэд тусгагдаж, эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулж буй дотоодын аж ахуйн нэгжээ бодлогоор дэмжих үйл ажиллагааны зорилтууд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Түүнчлэн боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих ажлын хүрээнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалт хийж байна. Ингэснээр дахин боловсруулах үйлдвэрүүдийн хөгжил дараагийн түвшинд гарах боломжийг нээж өгнө гэж үзсэн. Цаашид Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам ногоон эдийн засаг, ногоон технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүн, ногоон ирээдүйг бүтээж буй үйл ажиллагааг бодлогоор дэмжиж Монгол Улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах олон үйлдвэр бий болгохыг зорьж байна. Ам.долларын ногоон бонд гаргаж буй танай хамт олны үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

“Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Г.Энхбат:

“Энэ оны хагас жилийн байдлаар арилжааны банкуудын оролцсон ногоон зээлийн хэмжээ 1 ихнаяд 73 тэрбум төгрөг байсан бол зөвхөн “ТЖТБ" ХХК-ийн бондын нийлбэрээр 120 тэрбум ам.доллар болох байх. Эндээс харахад хөрөнгийн зах зээл дээр ногоон бизнесийн тэлэх боломжтой гэж үзэж байна. “ТЖТБ" ХХК-ийн ногоон бонд санхүүгийн бус салбараас гарч байгаа анхны ногоон бонд төдийгүй хөндлөнгийн баталгаажилтаар “онц” үнэлгээг анхны бонд гэдгийг онцлохыг хүсч байна. Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал байгаль дэлхий, эдийн засаг, нийгэм гэсэн үндсэн гол тулгууртай. Үүнд манай компанийн үйл ажиллагаа нийцэж байгаа. Харилцагч хөрөнгө оруулагч та бүхэн бидэнтэй нэгдээрэй. Хог бол хог биш, мөнгө гэдгийг онцолж байна” хэмээн хэллээ.

“ТЖТБ" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Агиймаа:

Бидний урилгыг хүлээн авч Цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Юуны өмнө ногоон бондыг гаргах боломж олгосон Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон энэхүү үйл ажиллагаанд хамтран ажилласан бүх байгууллагууддаа баярлалаа.

Бид “Ти Эм Эл пластик” үйлдвэртээ дэлхийд тэргүүлэх европ технологийг нэвтрүүлсэн бөгөөд манай хүчин чадал Монгол Улсын хэмжээнд 1 жилд үүсч буй ус, ундааны хуванцар савыг 100 хувь дахин боловсруулах хүчин чадалтай. Ашиглалтад орсноос хойш 20,000 тонн ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулж, үүнээс 13,000 тонныг экспортод гарган, одоогийн байдлаар шууд болон шууд бусаар 2000 гаруй ажлыг байрыг бий болгоод байна.

Манай компани энэхүү ногоон бондын татан төвлөрүүлсэн хөрөнгөөр хуванцар савыг анхны эх үүсвэр дээр нь ангилах, тээвэрлэх, бэлтгэн нийлүүлэх дэд бүтцийг нийслэлд төдийгүй орон нутгуудад бий болгож, Монгол Улсын хог хаягдлын менежментийг сайжруулахаар төлөвлөсөн.

Бид хөндлөнгийн байгууллагын аудитаас гадна компанийн ТУЗ-ын дэргэдэх ногоон санхүүжилтийн хороогоор татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхэд тогтмол хяналт тавьж, хөрөнгө оруулагчдадаа тайлагнан ажиллах болно. Монгол Улсын хог хаягдлын менежментийг дэлхийн хөгжсөн орны жишигт хүргэх, эко системийн тэнцвэрт байдлыг хангах, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулагч та бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна” хэмээн хэллээ.  

Үйл ажиллагааны төсгөлд тэрээр Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 7326 дахь арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ