• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

ОЛОН НИЙТИЙН САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛД ЗОРИУЛСАН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2024-10-29 16:56:03

Санхүүгийн зохицуулах хороо, "Монголын Хөрөнгийн Бирж" ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг өнөөдөр (2024.10.29) эхлүүллээ.

Сургалт 10 дугаар сарын 30-ны өдөр 16:00-18:00 цаг, 31-ний өдөр 14:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Тус сургалтаар:

  • Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, бодлого

  • Хувьцаа гэж юу вэ, хөрөнгийн зах зээл хэрхэн ажилладаг вэ?

  • Үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох тухай

  • Хөрөнгө оруулалтын эрсдэл, багц хэрхэн бүрдүүлэх тухай

  • Хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хэрхэн хийх вэ?

  • Финтек ба крипто валют гэж юу вэ?

  • Хөрөнгийн бирж болон үнэт цаасны арилжаа хийх үйл ажиллагаатай танилцах

  • Үнэт цаасны арилжаатай холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагаа сэдвүүдийн хүрээнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.

Сургалтад хамрагдахыг хүссэн иргэд доорх бүртгэлийн линк дээр дарж эсвэл QR код уншуулан бүртгүүлнэ үү.

Төлбөр: Үнэгүй

Байршил: Санхүүгийн Зохицуулах Хороо, "Санхүүгийн Хүртээмжийн Танхим"

Бүртгэлийн холбоос: Хөрөнгийн зах зээлийн сургалт (google.com)

Холбогдох утас: 70123339, 51261104, 313747/3112/

Санхүүгийн зах зээлийн суурь ойлголтыг эзэмших энэхүү боломжийг бүү алдаарай!

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ