• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-31 16:24:27

2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 279,210,955 төгрөгийн үнийн дүн бүхий 410,979 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Алтайн зам ХК (AZH +15.00%), Монгол керамик ХК (KEK +14.92%), Талх чихэр ХК (TCK +4.77%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бөөний худалдаа ХК (BHL -10.00%), Монос хүнс ХК (MFC -4.75%), Би ди сек ХК (BDS -4.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 14,036 ширхэг нэгж эрх 1,422,687 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 25 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 20,544,000 юань буюу 9,810,170,880  төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 445,500 ам.доллар буюу  1,515,978,585 төгрөгөөр,

  • "Хангад эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 11,904,000 юань буюу 5,684,398,080  төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 8,857,600 ам.доллар буюу 30,141,261,312 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 47,434,542,499 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.14% хувиар буурч, 49,016.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,350,748,689,527 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ