• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

“ҮНЭТ ЦААС ГАРГАГЧААС ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ МЭДЭЭЛЛИЙН ЖУРАМ”-ЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА БАТЛАМЖЛАГДЛАА

2024-11-05 14:59:44

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь үнэт цаас гаргагчдын мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, мэдээллийн төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг боловсронгуй болгох, үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн үйл явцыг хялбаршуулж, шуурхай хүргэх боломжийг бий болгох хүрээнд одоогийн мөрдөгдөж буй “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шинэчлэн боловсруулсан.

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 47 тоот тогтоолоор тус журмыг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 409 тоот тушаалаар батламжлан, мөн өдрөөс дагаж мөрдөхийг үүрэг болголоо.

"Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам"-д үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх мэдээ, мэдээллийг тогтоосон хугацаанд ид тод нээлттэй мэдээлэх, мэдээллийг англи хэл дээрх ирүүлэх зохицуулалтууд шинээр тусгагдсан бөгөөд иргэд, олон нийт хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай бусад мэдээ, мэдээллийг "Үнэт цаас гаргагч"-аас олон нийтэд хүргэх талаарх зохицуулалтуудыг шинэчлэн найруулж тусгаад байна. 

 “Үнэт цаас гаргагчаас олон нийтэд хүргэх мэдээллийн журам”-ын шинэчилсэн найруулгыг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ