• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52906.74

( 281.1 0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52906.74 281.1
MSE A Индекс 20394.57 101.12
MSE B Индекс 14132.74 -54.01

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-24 16:12:54

Энэ 7 хоногт нийт 115,092,840,811.88 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-24 15:30:21

Энэ өдөр нийт 98,491,538,366 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТАВИЛГА" ХК-ИЙН ХУВЬЦААГ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2026-07-24 11:59:19

Худалдан авах саналыг "Өлзий энд Ко капитал ҮЦК" ХК хүлээн авч, хэрэгжүүлнэ.

Мэдээ мэдээлэл

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХ ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-05 17:41:10

Санхүүгийн зохицуулах хорооноос өмч хувьчлалын үр дүнд буюу 1992 оноос 2002 оны хооронд үүсгэн байгуулагдсан, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа зогссон, татан буугдсан хөрөнгө оруулалтын сангийн бүртгэлийг цэгцлэх, цаашид сангийн үлдэгдлийг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотойгоор шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.  

Энэ ажлын хүрээнд “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлыг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл урлагийн цогцолбор (Уурхайчин соёлын ордон)-ын их танхимд цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.  

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлаас “Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн түр дүрэм, сангийн төлөөлөн удирдах зөвлөлийн 9 гишүүдийг сонгосон байна. 

Цаашид тус сантай холбоотой асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлд хандаж дараах дугааруудаас лавлаж асууна уу.  

Холбоо барих утас: 80674145, 90274145  

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ